Monday – Friday 8:30 – 17:30
Санхүүгийн зохицуулагч
ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
Сар бүр системээс бүх багцын статистикийн тайланг татаж авах
Багцын тайлангийн бүх тохируулгыг шалгах
Багцын тайлан бүрийн үзүүлэлтийн дүн шинжилгээ хийх
Мөнгөн урсгалыг бэлтгэх
Ажилтнуудын бэлтгэсэн бүх ваучерийн дансны код, зардлын код, санхүүжүүлэгч оффисын кодыг шалган хүсэлт гаргагчид шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар зөвлөгөө өгөх
Салбаруудаас зардал болон зээлийн талаар сар бүрийн Програмын бүх тайланг хүлээн авах
Ерөнхий дэвтэр дээр журнал оруулах, хадгалах, илгээх
Програмын данснуудын урьдчилсан болон одоогийн тайлангуудыг бэлтгэх
Зардлын зөрүүг олох, шаардлагатай тохиолдолд журналын бичилтийг засах
Салбарын сарын зардлын тайланг тохируулан шаардлагатай тохиолдолд засах
Зээлийн багцын тайланг баланстай тохируулах
Ажилтнуудын цалингийн бүртгэлийг хөтлөх
Худалдан авалтын бүх үйл явц санхүүгийн журмын дагуу явж байгаа эсэхийг шалгах, баталгаажуулах
Үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэн элэгдлийг тооцох, ажилтан бүр дээр хөрөнгийн карт хөтөлж явах 15. Сар бүрийн эцэст санхүүгийн бүх баримтуудаа бүрдүүлэн, үдэх
Хүн амын орлогын албан татварын тайлан, Нийгмийн даатгалын тайланг сар бүр үнэн зөв бэлтгэн, цаг хугацаанд нь харьяа Татвар болон Нийгмийн даатгалын хэлтсүүдэд мөн Ерөнхий нягтлан бодогчид өгөх
ТУХАЙН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫН ШААРДЛАГА
Өмнөх ажил, сургууль, мэргэжлийн сургалт, бие даан сурсан зүйлээс доорх мэдлэг, чадвар, туршлагыг олж авсан байна.
Санхүүгийн чиглэлээр хамгийн багадаа 1-2 жил ажиллаж байсан туршлагатай
Өмнөх ажил/сургуульд банкны тохируулга, банкны зарлагын тайлан, журнал хөтлөлт, ерөнхий дэвтэр болон санхүүгийн тайлангууд зэргийг хийж байсан.
Нягтлан бодох бүртгэлийн онолууд болон санхүүгийн анализын талаар мэдлэгтэй. Тайлан гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Компьютер болон MARS систем зэрэг нягтлан бодох бүртгэлийн систем дээр сайн ажиллах чадвартай
Монгол, Англи хэлээр сайн харилцах чадвартай (бичгийн болон ярианы).
Ёс суртахууны өндөр чадавхтай, бүх зүйл дээр үнэнч шударга, ил тод, нууц хадгалах байдлаар ажиллах чадвартай
Дэлхийн Зөн Олон Улсын Үндсэн Үнэт Зүйлс, Үзэл баримтлал, Эрхэм зорилгыг баримталж ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал дараах материалуудыг бүрдүүлэн илгээх эсвэл vfmn_hrd@visionfund.org цахим хаягаар бидэнд хандана уу!
Та CV товч намтар, сургууль төгссөн дипломын хуулбар, оршин суугаа хаяг /ТҮЦ машинаас авсан нь хүчинтэй/, иргэний үнэмлэхийн хуулбарыг хамт 1 хувь цээж зурагтайгаар бүрдүүлэн 2024 оны 05 дугаар сарын 02-ний 17:00 цагаас өмнө илгээнэ үү. Зөвхөн эхний шалгаруулалтанд тэнцсэн хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлаганд дуудах болно.
Жич: анкет болон бусад баримтыг буцаан олгохгүй.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Салбар: Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл
Түвшин: Мэргэжилтэн
Төрөл: Бүтэн цагийн
Цалин: 1,500,000 - 1,800,000 ₮
Холбоо барих
Утас: 70129771