VisionFund

Бидний тухай

ВишнФанд ОУБ-ын ББСБ нь анх 2004 онд Дэлхийн Зөн ОУБ-ын дэргэдэх бичил санхүүгийн төслөөр үйл ажиллагаагаа эхлэн Монголын амьжиргаа доогуур өрх, гэрбүл болон тэдний хүүхдүүдийн сайн сайхан байдлын төлөө, тэдний амьдралд эерэг өөрчлөлтийг үзүүлэхийн төлөө гол анхаарлаа хандуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. ВишнФанд ББСБ нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын адил Хүүхдийн төлөө, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө гэсэн нэгэн алсын хараа, зорилгын дор хөгжлийн олон төсөл хөтөлбөрүүдтэй уялдаатай хамтран ажилласанаар ядуурлын шалтгааны үндэс суурийг арилгаж, тогтвортой хөгжлийг бий болгон, орон нутгийн иргэдийг чадваржуулахад анхааран хөгжлийн нэгэн цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ хугацаанд ВишнФанд ББСБ нь Улаанбаатар хотод захын хорооллын дүүргүүдэд болон орон нутагт нийт 10 салбараар дамжуулан өрхийн бизнес эрхэлж байгаа, санхүүгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байгаа иргэдэд нийт 54,000 бичил зээлийг олгож, 37,000 гаруй хүүхдүүдийн амьдралд нөлөөлж, албан бус секторт 16,500 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүсэн байна. ВишнФанд ББСБньВишнФанд ОУБ-ын салбар байгууллагын хувьд нэгэн зорилго доор ажилладаг бөгөөд Монголын амьжиргаа доогуур өрхүүд болон хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлт хийхэд гол анхаарлаа хандуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.Манай байгууллага нь 2004 онд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрчилгээ, 2006 онд Монгол банкнаас Банк бус санхүүгийн байгууллагын гэрчилгээг авсан ба тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бидний зөн хараа хүүхэд бүрт, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлэлийн төлөө

БИДНИЙ ЗОРИЛГО

Бид хүүхдүүдэд гэрэлт ирээдүйг бүтээхийг зорьдог Бид гэр бүлүүдийг ажлын байр болон орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлдэг Бид орон нутгийг хөгжүүлэхэд эдийн засгийн нөөц боломжийг бий болгодог.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

  • Бичил зээл олгож өрхийг чадваржуулах замаар хүүхдүүдийн амьдралыг сайжруулах зорилгодоо хүрэх явцдаа өөрийн болон харилцагчийн биет, цахим МАБ-ыг хангахын тулд МАБМТ-ыг үр дүнтэй хэрэгжүүлж, урт хугацаанд тогтмол хянаж, сайжруулна.  
  • МАБ-ын учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, эрсдэлийг удирддаг байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор МАБ-ын багц журмыг энэ бодлогод нийцүүлэн батална.
  • МАБ-ын тухай холбогдох хууль, зохицуулагч байгууллагын шаардлага, хамтрагч байгууллагуудын санамж бичиг, гэрээний шаардлагад нийцсэн үйл ажиллагааг эрхэлнэ.

Алсын хараа

Бидний зөн хараа хүүхэд бүрт тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлийн төлөө

Эрхэм зорилго

Бид ядууралд өртсөн хүүхдүүдийн амьдралыг сайжруулдаг. Бичил зээл олгосноор бид амьжиргаа доогуур эмэгтэйчүүд болон өрхүүдийг чадваржуулдаг. Орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Уриа

Монголын амьжиргаа доогуур айл өрхүүд болон хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлтийг оруулах

Үйл ажиллагааны чиглэл

Банк, Санхүү, Даатгал

Үнэт зүйлс

Бид Христчин Бид Ядууст үйл ажиллагаагаа зориулдаг Бид Хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг Бид Үйлчлэгчид /steward/ Бид Түншлэгчид Бид Нөхцөл байдалд хариу өгдөг