Business-Blog

"Хүчирхэг Бизнес Эрхлэгч Эмэгтэй" семинар болж өндөрлөлөө.

Манай байгууллага “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрээр улирал тутам 600 эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл олгож байгаа юм.  Эмэгтэй харилцагч нарынхаа эрхэлж буй бизнесүүдийг дараагийн шатанд ахиулан хөгжүүлж, тэдэнд тохирсон санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээний цогц боломжуудаар хангаж, тэдний амьдралд илүү үр нөлөө гарган ажиллаж байна.

Хүчирхэг Бизнес Эрхлэгч Эмэгтэй Хүсэл Мөрөөдлийн Тань Төлөө Бид Хамтдаа Дэлгэрэнгүйг доорх мэдээгээр хүлээн авч үзнэ үү